Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Дорноговь аймгийн хүн амын эрүүл мэндийн байдлын тархвар зүйн тойм үнэлгээ

Дорногоьт аймаг нь Монгол улсын говь хээрийн бүсэд оршдог, уул уурхайн ашиглалт ба хайгуул хийх зөвшөөрлийн тоогоор хоёрдугаарт ордог. Тус аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагууд нь одоогоор аймгийн нийт хүн амд тусламж үйлчилгээ үзүүлэх хангалттай боловсон хүчинтэй, дэд бүтэц нь жилээс жилд сайжирч байна.

Сүүлийн 5 жилийн байдлаар өвчлөл 2009 онд хамгийн бага тоотой бүртгэгдсэн байх ба 2010 онд өмнөх жилээсээ өвчлөл нэмэгдэх хандлагатай байсан бол 2011 болон 2012 онуудад өвчлөл буурсан ч 2013 онд өмнөх жилүүдээс нэмэгдсэн байна.

Аймгийн хэмжээнд эмнэлэгт 31-34 насны, энгийн ажил эрхэлдэг, дунд боловсролтой, гол төлөв эмэгтэйчүүд ойролцоогоор 7.85 өдөр эмнэлэгт хэвтэн биеийнх нь байдал сайжран гардаг дүр зураг ажиглагдлаа. Энэ байдал улсын дундажтай ойролцоо байна.

Аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд нийт 62,484 нас баралт бүртгэгджээ. Хамгийн олон нас баралт 2011 онд, хамгийн бага нь 2009 онд бүртгэгдсэн байх ба нас баралтын явцад төдийлэн өөрчлөлт харагдсангүй. Нас барсан иргэдийн дийлэнх нь эрэгтэй, өвчний улмаас, нас барсан бол тэдний 19.8 хувь нь ямар нэгэн гэнэтийн золгүй явдлын улмаас, эсвэл амиа хорлолтоос үүдэлтэй байсан байна.

Дорноговь аймагт перинаталь үед үүссэн зарим эмгэг болон нярайн эндэгдэл буурах хандлагатай байна. 5 хүртэлх насны хүүхдийн дийлэнх нь өсөлт, хөгжлийн хувьд хэвийн байна. 2013 онд нийт төрсөн эхчүүдийн жирэмсний хугацаандаа 6 ба түүнээс дээш удаа хяналтад хамрагдсанхувь Дорноговь аймагт өндөр байна. Дорноговь аймгийн гэдэсний халдварын өвчлөл улсын дунджаас ихэнхдээ өндөр гардаг аймгуудын тоонд ордог байна.

Гэдэсний халдварын өвчлөл аймгийн төвд сумдаас илүү бүртгэгддэг байна. Тус аймагт халдварт өвчин нь ихсэж, багасан долгиолох хандлагатай байна. Дорноговь аймагт ундны усан дахь фторын агууламжөндөр байдаг ба флюрозын өвчлөл ундны усны фторын агууламжтай шууд хүчтай хамааралтай болохыг тогтоосон байна.Хүнцлийн агууламж Дорноговь аймгийн 8 худагт тухайлбал Зүүнбаян, Алтанширээ, Өргөн, Ихэт, Хатанбулаг сумдын төвийн худгийн усанд өндөр буюу 0.005-0.14 мг/л тодорхойлогдсон байна.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЭЭЛЖИТ БАГА ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА

Нийгмийн эрүүл мэндийн ээлжит бага хурлыг 2014 онд “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ ЗАСАГЛАЛ” сэдвээр 2014 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү ээлжит бага хурал нь Эрүүл мэндийн салбарын сайн засаглалыг хөгжлийн зорилт болгон авч үзэхэд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, тэдгээрийг хэрэгжүүлэгчдийн анхаарлыг хандуулах зорилгоор дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулна.

Монгол улс хэзээ иргэдийн эрх ашигт нийцсэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой болох вэ?

Эрүүл мэндийн үйлчилгээ бол зах зээлийн сонгодог зарчмаар буюу эрэлт, нийлүүлэлтийн харьцаагаар зохицуулагддаггүй өвөрмөц зохицуулалт шаардсан үйл ажиллагаа гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Учир нь энэ харилцаанд орж байгаа иргэн болон эмч, эрүүл мэндийн байгууллага нь мэдээллийн тэнцвэргүй байдалд өөрөөр хэлбэл өвчтөн эмчээс байнга дутуу мэдлэг, мэдээлэлтэй байдаг учраас даатгалын байгууллага гэх мэт гуравдагч этгээд иргэний өмнөөс үйлчилгээг худалдан авах үүргийг гүйцэтгэх байдлаар улс орнууд зохицуулж ирсэн билээ. Иймээс эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч, даатгагч, үйлчилгээ үзүүлэгч гурван талын харилцан хамаарал бүхий нарийн уялдаанд үндэслэсэн тогтолцоо юм.
өмнөх 1 дараах

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт