Нийтийн эрүүл мэндийг нийгэмд хүргэхийг зорьсон он жилүүд (2002-2019)

Агуулга: Эмхэтгэлд нийгэмлэг байгуулсан түүх, үе үеийн удирдлагууд, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд, нийгэмлэгээс гаргасан ном, гарын авлагууд, гишүүдийн дурсамж дурдатгалууд, хамтрагч байгууллагууд, гэрэл зургууд, стратеги төлөвлөгөө зэргийг унших боломжтой. Эмхэтгэлийг эндээс үзнэ үү.   Read More

OPEN MEDICAL INSTITUTE ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

OPEN MEDICAL INSTITUTE тэтгэлэгт хөтөлбөр нь манай орны эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөтөлбөрүүдийн нэг юм. Хөтөлбөрийн эрхэм зорилго нь i) шилжилтийн үедээ байгаа улс орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих ii) эмч нарыг сургалтанд хамруулснаар чадваржсан эмч нарын тоог нэмэгдүүлэх iii) төгсөлтийн дараах эрүүл мэндийн боловсрол, сургалтыг шинжлэх ухаан, технологийн…

Read More

“ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөрийн Хяналт үнэлгээний  төсөл

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Оном сан, нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төв, Швейцарь улсын Новартис сан болон бусад олон талууд хамтран “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зорилго нь цусны даралтын тусламж үйлчилгээг (урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, эмчилгээ, менежмент) анхан шатны эрүүл мэндийн байгууллагын…

Read More

“Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн үнэлгээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Оном сан, нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төв, Швейцарь улсын Новартис сан болон бусад олон талууд хамтран “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд 2016-2019 онд хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн зорилго нь цусны даралтын тусламж үйлчилгээг (урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, эмчилгээ, менежмент) анхан шатны эрүүл мэндийн…

Read More

“МОНГОЛ УЛСАД НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ”

Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийг 2015-2019 онд 10 аймаг болон Улаанбаатар хотын 3 дүүргүүдийг хамруулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зорилго нь төрөөс олон нийтэд үзүүлдэг үйлчилгээ, бусад шаардлагатай хэрэгцээг зохистой хэмжээнд хүргэхтэй холбоотой асуудлаар иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс төрд хариуцлага тооцох, мөн хариуцан тайлагнах үйл явцыг сайжруулах,…

Read More

Орон нутгийн эрүүл мэндийн салбар дахь гадаад, дотоодын байгууллагуудын дэмжлэг, тусламжийн түргэвчилсэн үнэлгээг зохион байгууллаа

Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг ДЭМБ-ын захиалгаар “Орон нутгийн эрүүл мэндийн салбар дахь гадаад, дотоодын байгууллагуудын дэмжлэг, тусламжийн түргэвчилсэн үнэлгээ”-г зохион байгууллаа. Тус үнэлгээний зорилго нь эрүүл мэндийн салбар дахь гадаад, дотоодын дэмжлэг, тусламжийг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сонгогдсон газруудад бүртгэх, үнэлж дүгнэх, ингэснээрээ эрүүл мэндийн системийг цаашид бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Үнэлгээний тайлан-англи…

Read More

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх зөвлөгөө өгөх кредиттэй сургалт

Нийгэмлэг нь өвчтөн, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх чадвар олгох сургалтын хөтөлбөр, удирдамж, ширээний номыг тус тус боловсруулан гаргалаа. Энэхүү сургалт нь 2 өдөрт явагдаж, 2 кредит олгох юм. Сургалт нь өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, нийгмийн ажилтнаас гадна мэргэшсэн (өрх, дотор, мэдрэл, дотоод шүүрэл, зүрх судас, сэргээн засал, хоол судлал, хөдөлгөөн засал, сэтгэц, сэтгэл…

Read More

Залцбургийн олон улсын эмч нарын семинар – Грандмед эмнэлгийн Үений мэс заслын эмч, АУ-ын магистр З.Оргил эмч

Залцбургийн олон улсын эмч нарын семинарт манай орноос хамрагдсан эмч нар маань семинарынхаа нэг сэдвийг сонгон, хичээл бэлтгэж мэргэжил нэгт эмч нартаа хүргэж байхаар болсон билээ. Энэ жилийн эхний хичээлийг Грандмед эмнэлгийн Үений мэс заслын эмч, АУ-ын магистр З.Оргил эмч “Хүүхдийн түнхний мултрал” сэдвээр бэлтгэсэн ба та бүхэн тус хичээлийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, судлаач нарт…

Read More

Хөвсгөлчүүд түр оршин суугчдын асуудлаа шийдвэрлэж чадлаа

Өнөөдөр манай улсад  түр оршин суугчдын асуудал анхаарал татсаар байгаа боловч хэрхэн шийдвэрлэх талаар дорвитой алхмууд хийгдэж байсангүй. Харин энэ  асуудлыг шийдвэрлэх ажлыг зоригтойгоор эхлүүлж, ханцуй шамлан ажиллаж, тодорхой үр дүнд хүрч буй  Хөвсгөлийн төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөлөлдөө баяр хүргэе! Иргэд хэрэгцээтэй тусламж үйлчилгээгээг хаана амьдарч байгаагаас үл хамааран авах ёстой ч түр оршин суугчид бүртгэлгүйн улмаас эрүүл…

Read More

Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам

Энэхүү баримт бичиг нь цаашид сайжруулах боломжтой ажлын хувилбар юм. Баримт бичгийг мэдлэг мэдээлэл хуваалцах болон хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор боловсруулсан болно. Тус баримт бичгийн төсөлд багтсан судалгааны үр дүн, тайлбар болон дүгнэлтүүд нь зохиогчдын байр суурийг илэрхийлсэн бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сан болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын бодлого, үзэл бодлыг илэрхийлээгүй болно. Тус тайланг Ирвин хот дах…

Read More