Гишүүн болохын давуу тал

Одоогоор нийгэмлэг нь 50 гаруй гишүүдтэй бөгөөд эдгээрийн талаас дээш хувь нь гадаад улс оронд магистр, докторын зэрэг хамгаалсан, эрүүл мэндийн салбарын чиглэлээр мэргэшсэн, туршлагатай мэргэжилтнүүд байдаг.

Тус нийгэмлэгийн зорилго, дүрмийг хүлээн зөвшөөрсөн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн буюу ажилладаг, эсвэл энэ асуудлыг сонирхдог хүн бүр гишүүн болох боломжтой.

Гишүүн болсноор нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл авах, нийгэмлэгийн хүрээнд зохион байгуулагдах сургалт, семинарт үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр оролцох, нийгэмлэгээс гаргасан ном, сурах бичгийг хөнгөлөлттэй үнээр худалдаж авах, 3 жилд нэг удаа зохиогдох нийгэмлэгийн бүх гишүүдийн хуралд үнэ төлбөргүй оролцох зэрэг давуу эрх эдэлнэ.

Чингэлтэй дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө
3-р хороо, Пийс таур, 17 давхар, # 1719
 
Шуудангийн хайрцаг 229/46А
Улаанбаатар 210646А

Утас/Факс : 976-11-325190
И-мэйл : mongolia@mphpa.com 
Beб хуудас : http://www.mphpa.com

Доорх дансанд тушааж, баримтын хуулбарыг бүртгэлийн маягтын хамтаар и-мэйл болон факсаар
явуулна уу.

1 жилээр төлвөл 50.000 төг Дансны дугаар: 404096748
    Банк: Худалдаа хөгжлийн банк
    Хүлээн авагч: МНЭММН
    Гүйлгээний утга: Гишүүнчлэлийн 202. . . оны хураамж