Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг (МНЭММН) нь 2002 оноос эхлэн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй ашгийн бус төрийн бус байгууллага юм.
Нийгэмлэг нь хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн чадавхыг нэгтгэн, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар МУ-ын нийгмийн эрүүл мэндийн тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд хурлаас удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгон шалгаруулдаг. Удирдах зөвлөлийн 7 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэй.
Бүтэц, зохион байгуулалт
Одоогоор нийгэмлэг нь 50 гаруй гишүүдтэй бөгөөд эдгээрийн талаас дээш хувь нь гадаад улс оронд магистр, докторын зэрэг хамгаалсан, эрүүл мэндийн салбарын чиглэлээр мэргэшсэн, туршлагатай мэргэжилтнүүд байдаг. Иймээс нийгэмлэг нь аливаа томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гишүүд, дэмжигчдийнхээ боломжит нөөц бололцоон дээр тулгуурладаг. Нийгэмлэг нь 2010 оноос хойш Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн холбооны гишүүнээр ажиллаж байна.
Үйл ажиллагааны чиглэл:
Нийгэмлэг нь гүйцэтгэх захирал, хөтөлбөрийн менежер, хөтөлбөрийн ажилтан, судлаач, санхүү захиргааны ажилтан зэрэг нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр өдөр тутмын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.