Австрийн Залцбург хотноо зохион байгуулагддаг Open Medical Institute байгууллагын залуу эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах хөтөлбөрийн 2025 оны 1-р ээлжийн семинаруудад бүртгэл хийгдэж байна. 40 хүртэлх насны, маш сайн англи хэлтэй (IELTS, TOEFL-ийн хүчинтэй гэрчилгээ шаардана) сонирхсон хүмүүс 2024.10.31-нээс өмнө амжиж бүртгүүлээрэй!
OMI бүх семинарын бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх ба анхлан бүртгүүлэхийн тулд
- openmedicalinstitute.org холбоосоор нэвтрэн цахим системд бүртгүүлж өөрийн профайл дотор шаардлагатай мэдээлэл, материалаа бүрэн татан оруулна. IELTS, TOEFL-ийн хүчинтэй гэрчилгээтэй бол “Other Documents” гэсэн хэсэгт гэрчилгээгээ татаж оруулна. Материал бүрэн бус байвал өрсөлдөөнөөс шууд хасагдана.
- Өөрийн бүртгэлээ хийж дуусаад Seminars хэсэгт нэвтрэн орж сонирхсон сэдвээ сонгож Apply товчийг дарж семинартаа бүртгүүлнэ (жилд 4 семинарт бүртгүүлж болно).
Дэлгэрэнгүй мэдээллийг
www.openmedicalinstitute.org,
www.mphpa.com хаягаар орж үзэх боломжтой бөгөөд асууж тодруулах зүйл байвал 99090741, 88806622 дугаарын утас, эсвэл
mongolia@openmedicalinstitute.org хаягаар холбогдоно уу.
Эхлээд вебсайтаас мэдээллүүдтэй сайтар танилцаад зөвхөн тодруулах зүйлсээ асууна уу.
Жич: OMI MEX нь зөвхөн Латин Америкийн бүс нутгийн улс орнууд, OMI Vietnam нь Зүүн өмнөд Азийн бүс нутгийн улс орнуудад зориулсан тул манай орон эдгээр бүсийн семинарт хамрагдахгүйг анхаарна уу.