МНЭММН-ээс Дархан-Уул аймгийн ЭМГ-тай хамтран зохион байгуулсан “Нийгмийн эрүүл мэндийн үндэс” сэдэвт сургалт 2024 оны 9 дугаар сарын 16-20 ны өдрүүдэд аймгийн ЭМГ-ын сургалтын танхимд амжилттай явагдаж дууслаа.
Сургалт нь нийгмийн эрүүүл мэндийн талаарх онолын болон үйл ажиллагааны үндсэн ойлголтыг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд өгөх зорилготой юм. Сургалтанд аймгийн ЭМГ, Ахмадын хөгжлийн төв, ХБИ-ийн хөгжлийн төв, ӨЭМТ-ийн мэргэжилтнүүд оролцлоо.
Энэхүү сургалт нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдан хэрэгжиж эхлэх үед зохион байгуулагдаж байгаагаараа цаг үеэ олсон чухал сургалт болсныг оролцогчид, зохион байгуулагчид онцлон тэмдэглэсэн бөгөөд сургалтын эцэст оролцогчдоос авсан үнэлгээгээр сургалтын хэрэгцээ, агуулга, арга зүй, багш нарын чадавхийг “маш сайн” гэж үнэлсэн нь энэ төрлийн сургалт маш их хэрэгцээтэй байгааг харуулллаа.
Сургалтыг амжилттай явуулахад бүх талын дэмжлэг үзүүлсэн аймгийн ЗДТГ, ЭМГ, Ахмадын хөгжлийн төвийн удирдлага, ажилтнуудад гүн талархлаа илэрхийлье.