Тус нийгэмлэг нь 2024 оны зэргийн шалгалтыг дараах чиглэлүүдээр авах ажлыг 2024 оны 3 дугаар сараас 5 дугаар сарыг дуустал зохион байгууллаа. Үүнд:

  •  НЭМ-судлалын ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг горилох, шинэчлэн тогтоох
  •  Биостатистикч эмчийн ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг горилох, шинэчлэн тогтоох
  •  Эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн ажилтны ахлах, тэргүүлэх зэрэг горилох, шинэчлэн тогтоох

Зэргийн шалгалтад орох хүсэлт гаргасан 61 мэргэжилтэнээс 47 мэргэжилтэн нийтлэг болон тусгай шаардлага хангаж шалгалтад орон эрх авсан. Үүнээс онолын шалгалтад 32 мэргэжилтэн, дадлага шалгатад 20, тайлан хамгаалалт, ярилцлагад 2 мэргэжилтэн тус тус оролцож нийт дүнгээр 80 ба түүнээс дээш оноо авсан 22 мэргэжилтэн зэргийн болзол хангалаа.

Үүнд:

  • Эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн ажилтны ахлах зэрэг 14,
  • ахлан зэрэг шинэчлэн тогтоох 1,
  • биостатистикийн ахлах зэрэг 4,
  • тэргүүлэх зэрэг 1,
  • зөвлөх зэрэг 1,
  • нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх зэрэг 1 тус тус болзол хангалаа. Зэргийн болзол хангасан мэргэжилтнүүдэд холбогдох чиглэлээр зэрэг олгох хүсэлтийг ЭМХТ-ийг цахим системээр дамжуулан илгээв.

Мэргэжлийн зэрэг авсан мэргэжилтнүүддээ цаашдын ажилд нь амжилт ерөөе.