Монголын Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг нь “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭС” сэдэвт 5 өдрийн төлбөртэй сургалтыг 4 дүгээр сарын 22-26 ны өдрүүдэд Улаанбаатар хотод дахин явуулахаар зарлаж байна. Сургалтыг өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүд, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн нийгмийн эрүүл мэндийн алба, ТББ-д ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд зориулсан бөгөөд сонирхсон байгууллага/мэргэжилтнүүдийг урьж байна. Сургалтыг нийгэмлэгийн гишүүн, туршлага, чадвартай багш нар заах бөгөөд сургалтын эцэст 5 кредитийн гэрчилгээ олгоно.
Хөтөлбөр
Өдөр | № | Хичээлийн сэдэв | Цаг |
Даваа гараг | 1 | Нийгмийн эрүүл мэндийн тухай ерөнхий ойлголт, зарчим, үзэл баримтлал | 2 ц |
2 | Нийгмийн бодлого, үндсэн үйл ажиллагаа, үүрэг | 2ц | |
3 | Эрүүл мэндийн тогтолцоо ба Нийгмийн эрүүл мэнд Эрүүл мэндийн удирдлага, манлайлал | 4 ц | |
Мягмар гараг | 1 | Эпидемиологийн үндсэн ойлголт, өвчний хяналт, тандалт | 2ц |
2 | Хүн амын эрүүл мэндийг үнэлэх | 2 ц | |
3 | Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, эрсдлийн менежмент | 2ц | |
4 | Мэдээлэл, хяналт- шинжилгээ, үндсэн зарчим, аргачилал | 2 ц | |
Лхагва гараг | 1 | Халдварт бус өвчин, түүнээс сэргийлэх, хянах (идэвхтэй хөдөлгөөн) | 2 ц |
2 | Эрүүл мэндийн боловсрол, зан үйлийн төлөвшил, хэрэгжүүлэх арга замууд | 2ц | |
3 | Жендэрт суурилсан арга хэмжээний нийгмийн эрүүл мэндийн үр өгөөж | 1 ц | |
4 | Архи, тамхины хяналт | 2 ц | |
5 | Орчны эрүүл мэнд, хяналт тавих аргууд | 1 ц | |
Пүрэв гараг | 1 | Эрүүл мэндийн эдийн засаг, санхүүжилтийн ерөнхий ойлголт, НЭМ-ийн санхүүжилт | 1ц |
2 | Халдварт өвчин, түүнээс сэргийлэх, хянах | 2ц | |
3 | Өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийг хянах арга зам | 1 ц | |
4 | Зохистой хооллолт, хүнсний аюулгүй байдал, сайжруулах арга зам | 2 ц | |
5 | Хөдөлмөрийн эрүүл мэнд, хянах аргууд | 1 ц | |
6 | Хор судлал, хяналт | 1 ц | |
Баасан гараг | 1 | Нийгмийн эрүүл мэндийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт (судалгааны тойм) | 1ц |
2 | Сэтгэцийн эрүүл мэнд нийтийн эрүүл мэнд болох нь, сайжруулах арга зам | 1ц | |
3 | Ахмадын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асудал, шийдвэрлэх арга зам | 1ц | |
4 | Ухуулга нөлөөлөл, сурталчилгаа, үр дүнтэй арга замууд | 2 ц | |
5 | Эрүүл мэндийг дэмжих үндсэн ойлголт, хэрэгжүүлэх арга замууд, | 1 ц | |
6 | Олон нийт, салбар дундын хамтын ажиллагаа | 1ц | |
7 | Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар | 1 ц | |
8 | Сургалтын үнэлгээ, хаалт, гэрчилгээ гардуулах | 30 мин |
Сургалтад бүртгүүлэх эцсийн хугацаа 2024-4-15 бөгөөд МНЭММН-ийн mongolia@mphpa.com мэйл хаяг болон 95807552, 99153926 дугаарын утсаар холбогдоно уу. Сургалтын байр, төлбөрийн талаар бүртгүүлсэн хүмүүст жич мэдээлнэ