Нурууны Sacroiliac үений анатоми бүтэц, биомеханик, биеийн үзлэг (өвөрмөц тестүүд), ялган оношлогоо, багажын шинжилгээ болон сэргээн засах эмчилгээний (гар засал, эмчилгээний бүс, хөдөлгөөн засал, үений тарилга эмчилгээ)
Мөнгөнгүүр эмнэлгийн сэргээн засахын эмч Гончигсүрэнгийн Уянга
Австрийн Залцбург хотноо зохион байгуулагддаг Open Medical Institute хөтөлбөрийн Сэргээн Засах Анагаах Ухааны семинарт Мөнгөнгүүр эмнэлгийн сэргээн засахын эмч Гончигсүрэнгийн Уянга 2024 оны 1 сар буюу 1-р ээлжийн семинарт амжилттай оролцоод
ирлээ.
2024 оны 1 сарын 14-19 хооронд нийт 40 цагийн онол болон гардан хичээлд 22 орны 31 эмч нар тус сургалтанд хамрагдсан. Тус сургалтыг АНУ-ын New York хотын Weill Cornell Medicine төвийн Clinical Rehabilitation Center-ийн Assistant Professor (Course Director) Jaspal R.Singh, MD болон Австри улсын Vienna хотын Physical Medicine, Rehabilitation and Occupational Medicine Их Сургуулийн захирал (Co-course director) Richard Crevenna, MD, MBA,MMSc нарын проффесорын баг хичээл дадлагыг удирдан явуулсан.
Сургалтын сүүлийн шатанд 22 орны 29 CASE PRESENTATION тавих сургалтанд Г.Уянга эмч ББСЗСМН-ээс санаачилсан олон улсын ортоз, протезын мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй ХБНГУ-ын HUMAN STUDY боловсролын төвтэй хамтран хийсэн ТАРХИНЫ СААТАЙ ХҮҮХДЭД ШАГАЙ ТАВХАЙН ДИНАМИК ОРТОЗ ХИЙХ ОЛОН МЭРГЭЖИЛТНИЙ БАГИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ 2023 сургалтын сүүлийн шалгалт болох ТОХИОЛДОЛ хэлэлцүүлэгийн тэргүүн байр мөн ББСЗМНийгэмлэгийн 17-р чуулганд хэлэлцүүлсэн THE EFFECT OF DYNAMIC ANKLE FOOT ORTHOSIS ON MOVEMENT FUNCTION OF CEREBRAL PALSY CHILD тохиолдлыг хэлэлцүүлж II-р байр эзэлж мөн сургалтын POST TEST III-р байр эзэлж амжилттай оролцоод ирсэн.
Семенарын эхний хичээл болох АНУ-ын New York хотын Weill Cornell Medicine төвийн Clinical Rehabilitation Center-ийн Assistant Professor (Course Director) Jaspal R.Singh-ийн Нурууны Sacroiliac үений өвдөлтийн талаар танилцуулая. Тус хичээлд нурууны Sacroiliac үений анатоми бүтэц, биомеханик, биеийн үзлэг (өвөрмөц тестүүд), ялган оношлогоо, багажын шинжилгээ болон сэргээн засах эмчилгээний (гар засал, эмчилгээний бүс, хөдөлгөөн засал, үений тарилга эмчилгээ) талаар өгүүлсэн болно.