Монголын Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эхлэн ажиллаж байгаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан ба дунд шатны төрийн болон ТББ-д ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд нийгмийн эрүүл мэндийн талаар олон улсад баримталж байгаа онол, дадлагын үндсэн мэдлэг, чадвар олгож, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг болох зорилготой “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭС” сэдэвт 10 өдрийн төлбөртэй сургалтыг 2 үе шаттайгаар НЭМҮТ-тэй хамтран зохион байгуулах гэж байгаа тул сонирхсон байгууллага/мэргэжилтнүүдийг урьж байна.
Сургалтыг нийгэмлэгийн гишүүн туршлага чадвартай багш нар заах бөгөөд сургалтын эцэст МНЭММН, НЭМҮТ-ийн хамтарсан кредитийн гэрчилгээ олгоно.
Хөтөлбөр
Өдөр | № | Хичээлийн сэдэв | Цаг |
III/04
Даваа гараг | 1 | Нийгмийн эрүүл мэндийн тухай ерөнхий ойлголт, зарчим, үзэл баримтлал | 4ц |
2 | Нийгмийн эрүүл мэндийн бодлого, үндсэн үйл ажиллагаа, үүрэг | 4ц | |
III/05
Мягмар гараг | 1 | Эрүүл мэндийн тогтолцоо ба Нийгмийн эрүүл мэнд | 4ц |
2 | Эрүүл мэндийн боловсрол, зан үйлийн төлөвшил, хэрэгжүүлэх арга замууд | 4ц | |
III/06
Лхагва гараг | 1 | Эпидемиологийн үндсэн ойлголт, өвчний хяналт, тандалт | 4ц |
2 | Хүн амын эрүүл мэндийг үнэлэх | 4ц | |
III/07
Пүрэв гараг | 1 | Эрүүл мэндийн удирдлага, манлайлал | 4ц |
2 | Эрүүл мэндийн эдийн засаг, санхүүжилтийн ерөнхий ойлголт, НЭМ-ийн санхүүжилт | 2ц | |
3 | Жендэрт суурилсан арга хэмжээний нийгмийн эрүүл мэндийн үр өгөөж | 2ц | |
III/08
Баасан гараг | 1 | Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд олон нийт, салбар дундын хамтын ажиллагаа чухал болох нь | 2ц |
2 | Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, эрсдлийн менежмент | 4ц | |
3 | Мэдээлэл, хяналт- шинжилгээ, үндсэн зарчим, аргачилал
| 2ц |
Өдөр | № | Хичээлийн сэдэв | Цаг |
III/11
Даваа гараг | 1 | Халдварт бус өвчин, түүнээс сэргийлэх, хянах (идэвхтэй хөдөлгөөн) | 3 ц |
2 | Архи, тамхины хяналт | 3 ц | |
3 | Хор судлал, хяналт | 2ц | |
III/12
Мягмар гараг | 1 | Халдварт өвчин, түүнээс сэргийлэх, хянах | 3 ц |
2 | Зохистой хооллолт, хүнсний аюулгүй байдал, сайжруулах арга зам | 3 ц | |
3 | Нийгмийн эрүүл мэндийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт (судалгааны тойм) | 2ц | |
III/13
Лхагва гараг | 1 | Орчны эрүүл мэнд, хяналт тавих аргууд | 3 ц |
2 | Хөдөлмөрийн эрүүл мэнд, хянах аргууд | 2 ц | |
3 | Өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийг хянах арга зам | 3 ц | |
III/14
Пүрэв гараг | 1 | Сэтгэцийн эрүүл мэнд нийтийн эрүүл мэнд болох нь, сайжруулах арга зам | 2 ц |
2 | Ахмадын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асудал, шийдвэрлэх арга зам | 2 ц | |
3 | Ухуулга нөлөөлөл, сурталчилгаа, үр дүнтэй арга замууд | 4 ц | |
III/15
Баасан гараг | 1 | Эрүүл мэндийг дэмжих үндсэн ойлголт, хэрэгжүүлэх арга замууд | 4 ц |
2 | Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар | 2 ц | |
3 | Сургалтын үнэлгээ, хаалт, гэрчилгээ гардуулах | 2ц |
Сургалтад бүртгүүлэх эцсийн хугацаа 2024-3-1 бөгөөд МНЭММН-ийн mongolia@mphpa.com мэйл хаяг болон 95807552, 99153926 дугаарын утсаар холбогдоно уу.