Нэг. Ерөнхий зүйл
- Мэргэжлийн зэрэг олгох шалгалт нь нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийг эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, үнэлэх, баталгаажуулах зорилготой.
- Энэхүү зааварчилга нь ЭМХТ-ийн Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах зааврыг баримтлан МНЭММН-ийн мэргэшлийн зэрэг олгох шалгалтад бэлтгэх, шалгалт авах, үр дүнг мэдээлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад чиглэгдэнэ.
- Мэргэжлийн зэрэг нь ахлах, тэргүүлэх, зөвлөх гэсэн 3 шатлалтай байх бөгөөд нийгмийн эрүүл мэнд судлал, биостатистикч эмчид ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг, эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн ажилтанд ахлах, тэргүүлэх зэрэг олгох шалгалтыг зохион байгуулна.
- Мэргэжлийн зэргийн шалгалтад улсын байгууллагын ТҮ ангилалын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн хамрагдана.
- Төрийн захиргааны албан хаагчдад энэхүү мэргэшлийн зэрэг олгогдохгүй.
- Шалгалтад мэргэшлийн зэрэг шинээр авах, шинэчлэн тогтоолгох хүсэлт гаргасан мэргэжилтнүүд хамрагдана.
- Мэргэшлийн зэрэг шинэчлэн тогтоолгох мэргэжилтнүүд сүүлийн 5 жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг тусгай шалгуурын дагуу бичиж HRDS-д байршуулна.
- Зэргийн болзол хангах онолын болон дадлага шалгалтын дундаж босго оноо 80 байна. Онолын шалгалтад 80-аас дээш оноо авч дадлага шалгалтад орох эрхтэй болно.
- Мэргэшлийн зэрэг горилогчид мэргэжлийн нийгэмлэгийн гишүүнчлэлд МНЭММН-ийг сонгоно. Нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийг буруу сонгосноос шалтгаалан бүртгэлд орохгүй хасагддагийг анхаарна уу
- Мэргэшлийн зэрэг горилогч нь холбогдох тушаал шийдвэрийг сайтар судлан материалын бүрдлийг үнэн, зөв бүрдүүлэх, холбогдох утас, мэйл хаягаа зөв бичих, материалаа холбогдох цахим системд оновчтой байршуулах, бүртгэл, шалгалтын үйл ажиллагаатай холбоотой товлосон цаг хугацааг баримтлах, бүртгэлийн явц, шалгалтын үр дүн мэдээллийг өөрсдөө ЭМХТ-ийн холбогдох цахимаас харж хянах үүрэг хүлээнэ.
- МНЭММН-ээс дутуу материалын талаарх мэдээллийн сануулгыг нэг л удаа өгнө.
Хоёр. Тусгай шаардлагыг бөглөх, хавсаргах заавар
Тусгай шаардлагын дагуух материалыг ЭМХТ- ийн HRDS –ийн Д4 хэсэгт PDF файлаар оруулах ба ингэхдээ дараах хянах хүснэгтийг ашилгана уу.
Жишээ:
Мэргэжлийн зэрэг авах чиглэл:………Нийгмийн эрүүл мэнд судлал…………..
№ | Тусгай шаардлагын заалт | Горилж байгаа зэрэг (аль нэгийг сонгоод + тэмдэг тавих ) | Нотлох баримтын жагсаалт | Тайлбар | ||
ахлах | Тэргүү
лэх | Зөвлөх | ||||
1 | А.1.1 Байгуулагын хөгжилд хувь нэмэр оруулж, сүүлийн 5 жилд 2-оос доошгүй удаа мэргэжлийн зөвлөгөө, илтгэл, мэдээлэл өгсөн байх | + | – | – | -илтгэл
-санал зөвлөмж | Бүгдийг 1 PDF файлд оруулж ….
хавсаргах |
2. | А 1.2.Судалгаа/ үнэлгээ, тайлан дүгнэлт хийхэд 5 жилд 2-оос доошгүй удаа оролцсон, хийсэн байх | + | – | – | -судалгааны абстракт, хэвлэгдсэн бол өөрийн оролцоотойг нотлох хэсэг
-Үнэлгээ 4 удаа | -1 PDF д оруулж
хавсаргах -1PDF-д оруулж хавсаргах |
Гэх мэт |
Гурав. Шалгалтын бэлтгэл ажлыг хангах, бүртгэх
- Мэргэшлийн зэрэг горилогчид дор дурдсан баримтыг бүрдүүлэн тус шалгалтад орохыг дэмжсэн байгууллагын албан тоотын хамт жил бүрийн 3 сарын 1-23-ны өдрүүдэд ЭМХТ-ийн HRD системд байршуулна.
- Мэргэшлийн зэргийн дүйцүүлэх баримт хэсэгт хавсаргах материалаа зөв, оновчтой байршуулна, жишээ нь
- Д1 хэсэгт: Мэргэшлийн зэргийн өргөдлийн маягт (хувь хүний),
- Д2 хэсэгт: Мэргэшлийн зэргийн байгууллагын тодорхойлолт,
- Д3 хэсэгт: Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 тушаалын Нийтлэг шаардлагын хэсэг орох ба тэргүүлэх зэрэг горилогчид уг тушаалын 4.2.5, 4.2.7-г, зөвлөх зэрэг горилогчид 4.3.5, 4.3.7, 4.3.10-г,
- Д4 хэсэгт: МНЭММН-ийн тусгай шаардлагын дугаар, заалтын дугаар, утгыг товч тодорхой бичиж, байгууллагын даргаар баталгаажуулсан байх
***Д3, Д4 дүйцүүлэх материалыг хавсаргахдаа нэг асуудлыг нэг PDF файлд нэгтгэн оруулж хавсаргана. Жишээ нь, 1 судалгааны товч материал 1 PDF файлд багтсан байх жишээтэй.
- Тус нийгэмлэгийн томилсон Шалгалтын Комисс мэргэшлийн зэрэг горилохоор бүртгэгдсэн мэргэжилтний цахимд байршуулсан бичиг баримтын бүрдлийг хянана.
- Мэргэшлийн зэргийн шалгалтанд орох болзол хангасан мэргэжилтний нэрсийн жагсаалтыг мэргэшлийн зэргийн шалгалт эхлэхээс 5 хоногийн өмнө тодорхой болгон ЭМХТ нэрсийг цахимаас шууд татан авахад бэлэн болгоно.
- Зэрэг горилогчдын анхаарах бусад асуудлууд:
- Зэргийн шалгалтын материал бүрдүүлэхэд заавар, журамд тусгагдаагүй шаардлагагүй илүү материалыг хавсаргахгүй.
- Горилогчид HDRS-д хавсаргах материалыг ЭМХТ-өөс зарласан хүсэлт баталгаажих хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө ЭМХТ-ийн HDR системд бүрэн оруулж дууссан байна.
- Шалгаптад бүртгүүлэхдээ ЭМХТ-ийн HRDS-ийн Миний мэдээлэл цэсийг дутуу бөглөсөн бол бүртгэл цуцлагдана.
- Материалын бүрдэл дутуу, товлосон хугацаа хэтрүүлсэн мэргэжилтний материалыг нөхөж авахгүй.
Дөрөв. Шалгалтын зохион байгуулалт
- ЭМХТ-өөс зарласан хугацаанд шалгалтыг жил бүр зохион байгуулна.
- Мэргэшлийн зэргийн шалгалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулна.
- Шалгалтад бэлтгэж унших, судлах материалын жагсаалтыг www.mphpa.com хуудаснаас үзэж болно
- Бүртгэл эхлэх, дуусах, шалгалтын огноог жил бүр ЭМХТ-ийн HDR системийн шалгалтын зар хэсэгт шалгалт эхлэхээс 10 хоногийн өмнө, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний нийгэмлэгийн вэб сайтаар мэдээлнэ.
- Мэргэшлийн зэргийн шалгалт өгөх эмч мэргэжилтнүүд шалгалт эхлэхээс 30 минутийн өмнө онлайн шалгалтын холболтоо шалгаж, шалгалт өгөхөд бэлэн болсон байна. Шалгалтын хугацаа нэг цаг тул цаг алдалгүй асуултанд хариулж эхлэхийг анхаарна уу
- Шалгалтын өмнө нэг удаа давтлага өгөх тул асуух зүйлсээ Mongolia@mphpa.mn хаягаар давтлагын зарлагдсан өдрөөс 3 хоногийн өмнө хүлээж авна.
- Шалгалтын дүнгийн хуудас, хурлын тэмдэглэл, шалгалтанд тэнцээгүй хүний нэрсийг ЭМХТ –д хүргүүлнэ.
- Шалгалтын дүнг үндэслэн мэргэшлийн зэрэг олгох мэргэжилтний нэрсийн жагсаалт, шалгалтын тайлан, санхүүгийн тайлан, санал хүсэлтийг шалгалт зохион байгуулснаас хойш ажлын 7 хоногт багтаан ЭМХТ-д албан бичгээр хүргүүлнэ.
Тав. Бусад асуудлууд
- Мэргэшлийн зэрэг авсан эмч мэргэжилтний бүртгэл үүсгэнэ.
- Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хүчингүй болгосон мэргэшлийн зэрэгтэй эмч, мэргэжилтний бүртгэл үүсгэнэ.
- Мэргэшлийн зэргийн шалгалтад орсон мэргэжилтний мэдээллийн нууцыг хадгална.