Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг (МНЭММН) нь нийгмийн эрүүл мэндийн бодлогын баримт бичиг боловсруулахад оролцох, нийгмийн эрүүл мэндийн судалгаа, мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх, бодлогын нөлөөллийн асуудлаар голлон үйл ажиллагаа явуулдаг, нийгэмд үйлчилдэг мэргэжлийн нийгэмлэг юм. Тус нийгэмлэг нь гишүүдийнхээ мэдлэг чадварыг дайчлан, төрийн болон төрийн бус, олон улсын болон олон нийтийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах замаар Монгол улсад нийгмийн эрүүл мэндийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоо биелүүлж ирсэн.
Ажлын байрны зорилго:
- Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулах, зохицуулах
Ажлын байрны үндсэн чиг үүрэг:
- Мэргэжилтнүүдийн нийгмийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн төгсөлтийн дараах урт, богино хугацааны сургалтуудыг мэргэжлийн байгууллага, хүмүүстэй хамтран зохион байгуулах, зохицуулах
- Сургалтын хөтөлбөрийг мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулах, батлуулах
- Сургалтын эрхийг авах ажлыг хариуцах
- Сургалтын талаарх мэдээллийг мэргэжилтнүүд, гишүүдэд хүргэх, хамруулах
- Сургалтад хамрагдадгсадын талаар мэдээллийн санг бий болгох
- Мэргэжлийн зэргийн шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт, тайлагналтыг харицах
- Сургалтад шаардлагатай унших, судлах материалын жагсаалт гаргах, санг бүрдүүлэх
- Сургалттай холбоотой хамтран ажиллах мэргэжилтэн\байгууллагуудтай харилцах
- Гүйцэтгэх захиралын даалгаснаар нийгэмлэгийн бусад ажилд оролцох
Тавигдах шаардлага:
- Нийгмийн, анагаах ухааны болон бизнесийн удирлагын чиглэлээр магистраас дээш зэрэгтэй,
- Мэргэжлээрээ 8-аас дээш жил ажилласан
- Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэй, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Төсөл, хөтөлбөрийн менежментийн чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Төрөл бүрийн хэвшлийн байгууллагуудтай харилцаж ажиллаж байсан туршлагатай
- Багаар ажиллах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Товч намтар
- Мэргэжлийн, зэргийн дипломын хуулбар
- Урьд өмнө ажилаж байсан байгууллагын тодорхойлолт, захидал, лавлагаа өгөх хүний хаяг (нэр, утас, и-мэйл)
- Хүсэлтээ илэрхийлсэн захидал
Материалыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны 17 цаг хүртэл цахимаар болон хэвлэмэл байдлаар хүлээж авна.
Ирүүлсэн материалд үндэслэн шалгаруулалт, ярилцлага хийснээр сонгон шалгаруулалтын эцсийн дүн гарна. Зөвхөн сонгогдсон мэрэгжилтнүүдтэй эргэж холбогдоно.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Бумцэндийн гудамж, 58 дугаар байрны 41 тоот.
Утас: 95807552, 99090741.
И- мэйл: mongolia@mphpa.com
Веб: www.mphpa.com