Монголын Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг 2023 онд Нийгмийн эрүүл мэнд судлал, статистикийн мэргэшлийн зэргийн шалгалтыг дараах чиглэлээр авна. Үүнд:
д/д | Шалгалтын нэр | Бүртгэл эхлэх | Бүртгэл хаах | Шалгалт авах | Шалгалтын төлбөр |
1. | НЭМ-ийн ахлах зэрэг горилох | 5 сарын 15 | 6 сарын 5 | 6 сарын 19 11 цагт | 125’000 төг |
2. | НЭМ-ийн тэргүүлэх зэрэг горилох | 5 сарын 15 | 6 сарын 5 | 6 сарын 19 14 цаг | 125’000 төг |
3. | НЭМ-ийн зөвлөх зэрэг горилох | 5 сарын 15 | 6 сарын 5 | 6 сарын 27 | 125’000 төг |
4. | Статистикч их эмчийн ахлах зэрэг горилох | 5 сарын 15 | 6 сарын 5 | 6 сарын 20 11 цаг | 125’000 төг |
5. | Статистикч их эмчийн тэргүүлэх зэрэг горилох | 5 сарын 15 | 6 сарын 5 | 6 сарын 20 14 цаг | 125’000 төг |
6. | Статистикч их эмчийн зөвлөх зэрэг горилох | 5 сарын 15 | 6 сарын 5 | 6 сарын 27 | 125’000 төг |
7. | Статистикч бага эмчийн ахлах зэрэг горилох | 5 сарын 15 | 6 сарын 5 | 6 сарын 21 11 цаг | 65’000 төг |
8. | Статистикч бага эмчийн тэргүүлэх зэрэг горилох | 5 сарын 15 | 6 сарын 5 | 6 сарын 21 14 цаг | 65’000 төг |
9. | НЭМ-ийн ахлах, тэргүүлэх зэрэг шинэчлэн тогтоох | 5 сарын 15 | 6 сарын 5 | 6 сарын 22 14 цаг | 125’000 төг |
10 | Статистикч бага эмчийн ахлах, тэргүүлэх зэрэг шинэчлэн тогтоох | 5 сарын 15 | 6 сарын 5 | 6 сарын 23 14 цаг | 65’000 төг |
11. | Статистикч их эмчийн ахлах, тэргүүлэх зэрэг шинэчлэн тогтоох | 5 сарын 15 | 6 сарын 5 | 6 сарын 26 14 цаг | 125’000 төг |
Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага
- Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсвэл үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх;
- Тухайн мэргэжил/үндсэн мэргэшлийн чиглэлээр тасралтгүй ажилласан байх,
- Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил/үндсэн мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
- Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил/үндсэн мэргэшлийн чиглэлээр байх;
- Ажилладаг байгууллага, хамт олны хөгжилд хувь нэмэр оруулах үйл ажиллагааг жил тутам зохион байгуулдаг байх ;
- Тухайн мэргэжил, үндсэн мэргэшлээр ажилласан сүүлийн 5 жилд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.
Мэргэшлийн ахлах зэрэг горилогчид (НЭМ, статистикч их эмч) тавигдах тусгай шаардлага
- Тухайн мэргэжил/үндсэн мэргэшлийн чиглэлээр тасралтгүй 8-аас доошгүй жил ажилласан байх,
- Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд тухайн мэргэжил/үндсэн мэргэшлийн чиглэлээр 6-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
- Сүүлийн 5 жилийн хугацаанд жилд нэгээс доошгүй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох, ажилладаг чиглэлээрээ нийгмийн эрүүл мэндийн ач холбогдолтой үнэлгээ, шинжилгээний тайлан/дүгнэлт/санал гаргаж хэлэлцүүлсэн байх (баримтуудыг хавсаргасан байх).
Мэргэжлийн тэргүүлэх зэрэг горилогчид (НЭМ, статистик их эмч) тавигдах тусгай шаардлага
- Тухайн мэргэжил/мэргэшлийн чиглэлээр 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
- Байгууллагадаа дунд ба түүнээс дээд түвшний удирдах ажил хийдэг байх
- Сүүлийн 5 жилд байгууллага/орон нутгийн түвшинд нийгмийн эрүүл мэндийн ач холбогдолтой үнэлгээ, шинжилгээний тайлан/дүгнэлт/санал гаргаж, хэлэлцүүлж, үр дүнд хүрсэн байх
- Сүүлийн 5 жилийн хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд 2-оос доошгүй илтгэл 1-р зохиогчоор хэлэлцүүлсэн байх (баримтуудыг хавсаргасан байх),
- Сүүлийн 5 жилийн хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд 1-ээс доошгүй өгүүллийг 1-р зохиогчоор болон хамтран зохиогчоор хэвлүүлсэн байх (баримтуудыг хавсаргасан байх)
Мэргэшлийн Зөвлөх зэрэг горилогчид (НЭМ) тавих тусгай шаардлага:
- Тухайн мэргэжил/мэргэшлийн чиглэлээр 25-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
- Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр, докторын зэрэгтэй байх
- Горилогч нь бүс/орон нутаг/үндэсний хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бодлого хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг/зохицуулдаг, үнэлдэг түвшинд ажилладаг байх
- Ажиллаж буй мэргэжил/мэргэшлийн чиглэлээр байгууллага/бүс, орон нутаг/үндэсний хэмжээнд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт, эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг зохион байгуулж үр дүнд хүрсэн байх;
- Сүүлийн 5 жилийн хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд 5-аас доошгүй илтгэл 1-р зохиогчоор хэлэлцүүлсэн байх (баримтуудыг хавсаргасан байх),
- Сүүлийн 5 жилийн хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд 5-с доошгүй өгүүллийг 1-р зохиогчоор болон хамтран зохиогчоор хэвлүүлсэн байх (баримтуудыг хавсаргасан байх),
Статистик бага эмчийн ахлах зэрэг горилогчид тавих тусгай шаардлага
- Сар, жил, улирлын статистик мэдээллийн тайланг хугацаанд нь чанартай хүлээлгэж өгдөг байх (ЭМХТ-ийн Эрүүл мэндийн мэдээллийн албаны тодорхойлолтоор баталгаажна)
- Өөрийн хариуцсан байгууллага, орон нутгийн түвшинд мэдээллийн товхимол, эргэн мэдээлэл гаргахад гардан оролцдог байх (хувь, хуулбарыг илгээнэ)
Статистик бага эмчийн тэргүүлэх зэрэг горилогчид тавих тусгай шаардлага
- Сар, жил, улирлын статистик мэдээллийн тайланг хугацаанд нь чанартай хүлээлгэж өгдөг байх (ЭМХТ-ийн Эрүүл мэндийн мэдээллийн албаны тодорхойлолтоор баталгаажна);
- Эрдэм шинжилгээ, судалгаа, магистр, докторын ажилд зориулан өөрийн хариуцдаг өгөгдлийн сангаас мэдээлэл бэлтгэж өгөх чадвартай байх;
- Үндсэн чиг үүргийн хажуугаар нийгмийн эрүүл мэндийн аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцдог, бусдыг дагалдуулан сургадаг байх.
Аливаа зэрэг шинэчлэн тогтоолгох мэргэжилтнүүд тухайн мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаанд хийсэн ажлын дэлгэрэнгүй тайланг цахимаар бүрдүүлнэ.
Шалгалтыг цахимаар авах тул оролцогчид өөрсдийн тоног төхөөрөмжийг ашиглана.
Шалгалтын төлбөрийг 6 сарын 16 ны дотор ХХБ дахь 404096748 тоот дансанд төлнө, Гүйлгээний утга гэдэгт өөрийн овог нэр, регистрийн дугаараа бичнэ.
Давтлагыг 6-р сарын 9-13 ны хооронд өгөх бөгөөд хэлбэр, товыг жич мэдэгдэнэ.
Тодруулах шаардлагатай зүйлсээ нийгэмлэгийн mongolia@mphpa.com хаягаар авна уу.