Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг (МНЭММН) нь “Монгол улс дахь эрүүл мэндийн байгууллагын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний тасралтгүй байдалд Ковид-19 цар тахлын үзүүлэх нөлөөг үнэлэх нь” үнэлгээг 2021.09.14-2021.12.30-ны хооронд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр гүйцэтгэлээ.
Үнэлгээний зорилго нь Ковид-19 цар тахлын үед эрүүл мэндийн байгууллага дахь нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний өнөөгийн байдлыг тодорхойлох, үйлчилгээг сайжруулах зөвлөмж боловсруулах юм.
Үнэлгээний тайлангийн монгол хувилбарыг эндээс татаж авна уу.
Үнэлгээний тайлангийн англи хувилбарыг эндээс татаж авна уу.