Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Оном сан, нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төв, Швейцарь улсын Новартис сан болон бусад олон талууд хамтран “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд 2016-2019 онд хэрэгжүүллээ.

Хөтөлбөрийн зорилго нь цусны даралтын тусламж үйлчилгээг (урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, эмчилгээ, менежмент) анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд сайжруулснаар эрсдэлт бүлгийн хүм амын дундах цусны даралтын хяналтыг сайжруулах, зүрх судасны хүндрэлийг бууруулах юм.

Нийгэмлэгийн хувьд АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв (Center for Disease Control and Prevention)-ийн дэргэдэх Си Ди Си Сантай (CDC Foundation), Америкийн зүрхний холбоо (American Heart Association) хамтран уг хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээний төслийг 2017 оны 12 сараас 2019 оныг дуустал хэрэгжүүллээ.

Үнэлгээний тайлангийн монгол хувилбарыг эндээс, англи хувилбарыг эндээс үзнэ үү.