Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийг 2015-2019 онд 10 аймаг болон Улаанбаатар хотын 3 дүүргүүдийг хамруулан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн зорилго нь төрөөс олон нийтэд үзүүлдэг үйлчилгээ, бусад шаардлагатай хэрэгцээг зохистой хэмжээнд хүргэхтэй холбоотой асуудлаар иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс төрд хариуцлага тооцох, мөн хариуцан тайлагнах үйл явцыг сайжруулах, холбогдох хариу үйлдэл хийхийг төрөөс шаардах, түүнчлэн иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, бусад нийгмийн бүлгүүдээс энэхүү хүчин чармайлтыг дэмжиж, ороолцохыг хүсдэг нийгмийн харилцааны механизмыг бий болгох явдал юм.

Нийгэмлэг нь энэхүү хөтөлбөрийн дэд төслийг 2017 онд Говьсүмбэр, Хөвсгөл аймгуудад, 2019 онд Ховд аймагт анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, Өвөрхангай аймагт бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах чиглэлээр орон нутгийн төрийн бус байгууллагууд, Засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн байгууллагууд, иргэдийн оролцоотойгоор хамтран хэрэгжүүллээ.