Тус нийгэмлэг нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Иргэдийн эрүүл мэндийн даатгалын талаарх мэдлэг, хандлага, хүлээлт” судалгааг хийж 2014 оны 1 сард хүлээлгэн өглөө.
Энэхүү судалгаа нь эрүүл мэндийн даатгалын талаарх иргэдийн мэдлэг, эмнэлэгт хийлгэсэн эмчилгээ, үзлэг, шинжилгээний сэтгэл ханамжийн хандлага, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хэрэгжилт, өнөөгийн эрүүл мэндийн тогтолцоог хэрхэн сайжруулах талаарх иргэдийн хүлээлт, санаа бодлыг судалсан.