Нийгэмлэг нь “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал/менежмент” сургалтын хөтөлбөрийг боловсруулан, 2 кредиттэй сургалт зохион байгуулах эрхийг авсан.

Тус сургалтаар багаар ажиллахад манлайлах чадварын үүрэг, үр нөлөө, байгууллагын стратеги, зохион байгуулалт, үнэт зүйлс, үйл ажиллагаа, санхүүгийн менежментийн үндэс, хувь хүний зохион байгуулалт, үүрэг хариуцлагын талаар мэдлэгийг эзэмших болно.

Сургалтанд эрүүл мэндийн салбарын өөрийгөө хөгжүүлэх зорилготой бүхий л мэргэжилтнүүд хамрагдах ба үүнд байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэн, чанарын менежер, эмч, сувилагч зэрэг болно.

Сургалтын хөтөлбөрийг эндээс үзнэ үү.