Он: 2009

Зорилго: Монголын нярайн эмч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх

Зорилт:

  1. Зальцбургийн олон улсын анагаахын семинарыг Монгол улсад зохион байгуулах
  2. Нярайн тусламж, үйлчилгээний олон улсын тэргүүн туршлагыг хөдөө орон нутгийн болон нийслэлийн нярайн эмч нартай хуваалцах

Үйл ажиллагаа:

  1. АНУ-ын Колумбын их сургуулийн 2 профессорын илтгэлүүдийг Монгол хэл рүү орчуулж бэлтгэх
  2. Нярайн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлаар эмнэлзүйн 5 тохиолдлыг ярилцлага зөвлөгөөнд бэлтгэх
  3. Нийслэл болон 13 аймгийн нярайн нарийн мэргэжлийн эмч, резидент эмч нарыг 2 хоногийн сургалтад урьж оролцуулах

Гарах үр дүн:

  • Нийслэл болон 13 аймгийн нярайн эмч нар нярайн тусламж үйлчилгээний зарим тулгамдсан асуудлаар сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл авч, мэдлэг, хандлага нь дээшилнэ

Санхүүжүүлэгч байгууллага: Америк-Австрийн сан, ДЭМБ

Төсөв: АНУ-ын 2 профессорын зардал орохгүйгээр 7,200,000.00 төгрөг

Хамтран ажиллагчид:  ЭМЯ, Монголын хүүхдийн эрүүл мэндийн нийгэмлэг, ЭНЭШТ