Он: 2008-2009
Зорилго: ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний сурталчилгааны багцыг боловсруулах замаар 2008-2009 оны кампанит ажлыг дэмжих
Зорилт:
- ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний лого, уриа, зорилтот хүн амын хувь хүний зан үйлд эерэг өөрчлөлт гаргахад чиглэсэн мэссэжүүд боловсруулах
- Эрүүл мэндийн газар, нэгдлүүдийн хөтөлбөрийн зохицуулагч, эмч нар зэрэг оролцогч талууд ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний үйлчилгээг цаашид сурталчлах үйл ажиллагаанд ашиглах, хэрэглэхэд хялбар сурталчилгааны багц боловсруулах
Үйл ажиллагаа:
- Холбогдох материалуудыг судлах, зорилтот хүн амын хэрэгцээг тогтоох суурь судалгаа хийх
- Брэнд лого, урианы загварын тус бүрийн 10 хувилбарыг боловсруулах
- Зорилтот бүлэгт чиглэсэн, зан үйлийг өөрчлөх мэссэжийг бүлэг тус бүрт тавыг боловсруулах
- Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний сурталчилгааны материалд хэрэглэгдэх 20 зураг цуглуулах, авах
- Мэдээллийн товхимол, зурагт хуудас, гудамжны самбар, power point илтгэл, сурталчилгааны хэрэгслүүд (хуанли, бал, аяга, малгай)
- Сонгогдсон лого, уриа, зураг, зорилтот 5 бүлэгт чиглэсэн мэссэжүүдтэй МСС-ны материалын загварыг урьдчилан сорих
- ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний сурталчилгааны багцыг эцэслэн боловсруулж, холбогдох бүх материалыг дижитал хэлбэрээр CD-д хуулж өгөх
Гарах үр дүн:
- ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний үйлчилгээг сурталчлах лого, уриа болон зорилтот хүн амд чиглэсэн, хувь хүний зан үйлийг өөрчлөх, эерэг мэссэж бүхий МСС-ны материал, хэрэгслүүдийн загвартай ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээг сурталчлах багцыг боловсруулна.
Санхүүжүүлэгч байгууллага: НҮБ-ын Хүүхдийн сан
Төсөв: 9,150,000.00 төгрөг
Хамтран ажиллагчид: ТВ9 телевизийн маркетингийн алба