Он: 2008-2009
Зорилго: Өрхийн эмнэлгээр дамжуулан сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцуулах чадвар олгох
Үйл ажиллагаа:
- Захын гэр хорооллын нутаг дэвсгэрт үйлчилдэг ЧД-ийн 8,15-р хорооны “Шижэд дүг”, “Энэрэнгүй сэтгэл”, БЗД-ийн “Андсайхан” өрхийн эмнэлгүүдэд сургалтын өрөө байгуулж тохижуулах
- Өрхийн эмнэлгийн эмч, сувилагчдыг сургагч багшаар бэлтгэх
- Сэтгэцийн өвчин, эмгэгтэй хүмүүсийг асран халамжилдаг гэр бүлийн хүмүүст сургалт явуулах
- Сэтгэцийн өвчин, эмгэгтэй хүмүүст үйлчилдэг хорооны засаг даргын ажлын албаныханд сургалт явуулах
- Сэтгэцийн өвчин, эмгэгтэй хүмүүст нийгэм хамт олонд тулгуурлан нөхөн сэргээхээр өөрөө өөрийгөө арчлах, ахуйн дадал олгох, хөдөлмөрийн дадал олгох сургалтанд хамруулах (хувцсаа өмсөх, гар нүүр, шүдээ угаах, ногоо арилгах, өрөө цэвэрлэх, өнхрүүшний үс, бээлий, гутал, самбарын алчуур, дэрний уут, гудас, хөнжил оёх)
Гарах үр дүн:
- Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн тусгай хэрэгцээ, тэдний эрүүл мэндийн болон нийгмийн асуудлын талаар өрхийн эмч, сувилагч, хороодын ажилтнууд зөв ойлголттой болсноор сэтгэцийн өвчин, эмгэгтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах, ад шоо үзэх хандлага өөрчлөгдөж, тэдэнд боломжийн хирээр туслах, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах зэрэг ажлуудыг өргөжүүлнэ.
- Ар гэрийнхний оролцоотойгоор өвчтөнд ахуйн болон хөдөлмөрийн наад захын дадал хэвшил олгох, алдагдсан чадавхийг нь нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлснээр өвчний сэдрэлт холдож, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх тоо цөөрч, бусдаас хамааралт байдлыг нь багасгаж, өвчтөн болон асран хамгаалагчид ажил хөдөлмөр эрхэлж, амьжиргаа нь дээшлэн амьдралын чанар сайжирна.
Санхүүжүүлэгч байгууллага: Дэлхийн банкны Тогтвортой амьжиргаа төсөл
Төсөв: 11,624,000.00 төгрөг
Хамтран ажиллагчид: Нийслэлийн эрүүл мэндийн газар