Он: 2007-2008
Зорилго: Монгол улсад бэлгэвчийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага, нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тогтоох
Зорилт:
- Эрэгтэй, эмэгтэй бэлгэвчийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг оролцогч талуудыг тодорхойлох, оролцуулах
- Манай улсын бэлгэвчийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааны өнөөгийн байдлын зураглалыг гаргах
- Бэлгэвчийн хэрэглээг дэмжиж байгаа болон хязгаарлаж буй хүчин зүйлсийг тогтоох
- Бэлгэвчийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага, нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тогтоох
Үйл ажиллагаа:
- Бэлгэвчийн хөтөлбөрийн хэрэгцээг үнэлэх аргачлалыг өөрийн орны нөхцөлд тохируулан өөрчлөх
- ХДХВ/ДОХ болон бэлгэвчийн хөтөлбөртэй холбоотой хууль эрх зүйн баримт бичиг, судалгаа, тайлан зэрэг холбогдох материалуудыг судлах
- Үндэсний болон орон нутгийн түвшинд ХДХВ/ДОХ болон бэлгэвчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын, төрийн ба төрийн бус байгууллага, хөтөлбөрийн зохицуулагч/ менежертэй уулзаж асуумж ярилцлага авах (үндэсний 19, орон нутгийн 5 байгууллага)
- Бэлгэвчийн ханган нийлүүлэлт, түгээлтийн механизмийг судлах асуумж авах (20 байгууллага)
- Бэлгэвчийг түгээж борлуулдаг байгууллагуудад ямар төрлийн бэлгэвчийг ямар үнээр аль насны хэрэглэгчид худалдан авч байгаад ажиглалт хийх (эмийн сан, ТҮЦ, хүнсний болон гоо сайхны дэлгүүр, секс дэлгүүр, Нарантуул худалдааны төв, нийт 25 обьект)
- Бэлгэвчийн талаар зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд ажиглалт хийж, зөвлөгчийн ур чадвар, мэдээллийн бүрэн дүүрэн байдалд үнэлгээ өгөх (Нөхөн үржихүйн эмнэлэг, ХДХВ-ийн Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төв, нөхөн үржихүйн болон БЗДХ-ын кабинет зэрэг 10 байгууллага)
- НҮЭМ-ийн эм, хэрэгслийг тогтвортой байлгах үндэсний стратегийн хүрээнд бэлгэвчийн хөтөлбөрийг сайжруулах төсөв бүхий төлөвлөгөө боловсруулан оролцогч байгууллагуудаар хэлэлцүүлж, зөвшилцөх
- Үнэлгээний үр дүнг холбогдох байгууллагуудад мэдээлэх, түгээх
Гарах үр дүн:
- Бэлгэвчийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааны өнөөгийн байдлын зураглал гарна
- Бэлгэвчийн хэрэглээг дэмжиж байгаа болон хязгаарлаж буй хүчин зүйлсийг тогтооно
- Бэлгэвчийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага, нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөө боловсруулагдана
Санхүүжүүлэгч байгууллага: НҮБ-ын Хүн амын сан
Төсөв: $6,750.00 ам.доллар
Хамтран ажиллагчид: ЭМЯ