Он: 2007 он
Зорилго: 3 өдрийн сургалтаар оролцогчид хөтөлбөрийг боловсруулах үйл явцын хэсэг болох тэдний хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгцээг тодорхойлоход туслах арга барил, чадвар эзэмшиж, гарын авлагаар хангагдана. Сургалтын үеэр оролцогчид БЗДХ, ДОХ/ХДХВ-д хамаарах асуудлуудыг судлах, бэлгийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, хамтын ажиллагааг дэмжих үйл ажиллагаа болон хөтөлбөр боловсруулж, хэрэгцээг тодорхойлоход олон нийтийн оролцоо үнэтэй хувь нэмэр оруулдаг талаар хэлэлцэнэ.
Лекцийн загвар ашиглан мэдээллээр хангах аргаар сургалтын ихэнх хэсгийг явуулах ба бүлгээр ажиллах үйл ажиллагааг нэвтрүүлэх замаар олон нийтийн оролцоог дэмжих арга барил, чадварыг эзэмшүүлнэ.
Бүлгээр ажиллах үйл ажиллагаа нь оролцогчдод тэдний зорилтот бүлэг болох биеэ үнэлэгч, ижил хүйсэрхэгчид, хөдөлгөөнт хүн амын зан чанарын онцлог, хот суурин ба хөдөө орон нутагтай холбоотой асуудлуудын талаар хэлэлцэх боломж олгоно.
Санхүүжүүлэгч байгууллага: ДОХ/ХДХВ Сүрьеэ өвчинтэй тэмцэх Глобал сан
Төсөв:
Хамтрагч байгууллага: ДОХ-той тэмцэх Үндэсний сан