Он: 2005-2007
Зорилго: Монголын НЭМС-ийн магистрын сургалтын хөтөлбөрийг гадаадын нэр хүндтэй НЭМС-тай хамтран олон улсын стандартад ойртуулан боловсруулах
Зорилт:
- Английн Бирмингхамын их сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, Эпидемиологийн тэнхмийн туслалцаатайгаар Монголын НЭМС-ийн магистрын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах
- Тус сургуулийн багш нарын сургалтын хэрэгцээг тодорхойлж, тохирсон сургалтын хөтөлбөрийг төлөвлөж, хэрэгжүүлэх
- Багш оюутнуудад зориулсан шинэ агуулга, аргачлал бүхий ном, сургалтын материал боловсруулах
- Английн Бирмингхамын их сургуулийн нийгмийн эрүүл мэнд, эпидемиологийн тэнхимтэй хамтын ажиллагааны хөтөлбөр бий болгох, гадаад ба дотоодын нийгмийн эрүүл мэндийн байгууллага, агентлагуудтай харилцаа холбоогоо өргөжүүлэх
- НЭМС-ийн багш, магистрийн оюутны судалгааны ажлын чадавхийг сайжруулах
- НЭМС-ийн багш, магистрын оюутнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх
Гарах үр дүн:
- НЭМ-ийн магистрын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах
- НЭМ-ийн багш нарын сургалтын хэрэгцээг үнэлж тохирсон сургалтуудыг дотоодод явуулах, олон улсын магистрын болон богино хэмжээний сургалтуудад багш нарыг сургах
- НЭМС-ийн номын санг англи болон монгол хэл рүү орчуулсан номоор баяжуулах
- Багш, оюутнуудын судалгааны чадавхийг сайжруулах зорилготойгоор тэтгэлэгт жижиг төслүүдийг хэрэгжүүлэх
- НЭМ-ийн сургалт явуулах талаар орон нутгийн болон олон улсын байгууллагуудтай эрдэм шинжилгээ, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын байгууллагуудаас цагийн багшийн тоог нэмэгдүүлэх
- Хичээлд англи хэл дээр ном, сургалтын материалын ашиглалтыг нэмэгдүүлэх.
Санхүүжүүлэгч байгууллага: Нээлттэй нийгэм хүрээлэн
Төсөв: $178,800
Хамтран ажиллагчид: Нийгмийн эрүүл мэндийн сургууль (ЭМШУИС), Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв (Эрүүл мэндийн яам)