Он: 2006, 2007

Зорилго: Монгол улс эрүүл мэндийн салбарын шийдвэр гаргагчид, удирдах ажилтнуудад шинэчлэлийн янз бүрийн хувилбаруудын давуу болон сул талыг үнэлж, эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийн парадигм, тулгарч буй бэрхшээлийн талаар нийтлэг ойлголттой болгож чадавхийг бэхжүүлэх

Зорилт:

  • Эрүүл мэндийн эдийн засаг, санхүүжилт болон эрүүл мэндийн өөрчлөлт шинэчлэлийн бусад чиглэлээр ажиллаж буй дунд ба дээгүүр шатны шийдвэр гаргагчдад зориулсан сургалт явуулах
  • Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн бодлогын хувилбаруудыг боловсруулах, дүн шинжилгээ хийх, төвлөрлийг сааруулах чиглэлээр төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх

Үйл ажиллагаа:
Хөтөлбөрийн үйл ажиллагаа үндсэн 2 сургалтаас бүрдэнэ.

  • Монголд 2006 оны 6 сард анхны сургалтыг мэндийн салбарын шинэчлэлд оролцдог төрийн дээд шатны төв байгууллагуудын удирдлага, бодлого боловсруулагчдад зориулан зохион байгуулсан. Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, ЭМЯ-ны харьяа байгууллагуудын эрх мэдэл бүхий 45 албан тушаалтан энэ сургалтанд оролцов.
  • 2007 оны 7 сард болох 2 дахь сургалт нь 2006 оны сургалтанд хамрагдаагүй, эрүүл мэндийн шинэчлэлийн үйлчилгээ дамжуулах түвшинд гол үүрэг гүйцэтгэж ажиллах аймаг хотын бусад байгууллагын албан хаагчдад зориулан явагдана. Сургалтанд аймгийн эрүүл мэндийн газар, засаг даргын тамгийн газраас тус бүр 2 хүнийг оролцуулахаар төлөвлөөд байна.

Санхүүжүүлэгч байгууллага: Азийн Хөгжлийн банк, Нээлттэй нийгэм хүрээлэн

Төсөв: 40000$

Хамтрагчид: Дэлхийн банк, Эрүүл мэндийн яам