Жил: 2006
Зорилго: Монгол Улсын засгийн газрын “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн 2-р шатны үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг хүн амын эрүүл мэнд, нийгэм эдийн засагт үзүүлсэн үр нөлөөг цогц байдлаар үнэлэх
Зорилт:
  1. Иод дутлын эмгэгтэй тэмцэх үйл ажиллагааны ололт амжилт, үр дүн, сургамж, иод дутлын эмгэгээс бүрэн ангижрах чиглэлээр цаашид зохион байгуулах үйл ажиллагааны чиглэл тодорхойлоход цогц үнэлгээ хийх
  2. Монгол улсад ИДЭ-тэй тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлсэнээр хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлсэн үр дүгийн болоод үр нөлөөллийн үнэлгээг олон улсын түвшинд хэрэглэж буй үнэлгээний стандарт арга, арга зүйг ашиглан цогц байдлаар хийж гүйцэтгэнэ.
  3. ИДЭ-тэй тэмцэх үндэсний шинэчилсэн хөтөлбөрийн дунд шатны болон хөтөлбөр хэрэгжиж дуусах үеийг шалгуур үзүүлэлт тус бүрээр хүрэх түвшинг бодит байдалтай харьцуулан үнэлгээ дүгнэлт өгнө.
Аргачлал # 1.
Үнэлгээг Улаанбаатар хот болон бүс нутаг бүрийг төлөөлүүлэн санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан 4 аймагт ЭМЯ, ХХААЯ-тай харилцан зөвшилцөн тохирно

Аргачлал # 2.

ИДЭ-тэй тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлсэнээр хүн амын эрүүл мэнд, нийгэм эдийн засагт гарсан өөрчлөлтийг чанарын болон тоон хэмжигдэхүүнээр үнэлэх боломжтой аргыг сонгоно.

Аргачлал # 3.

Үнэлгээг хийхдээ 2002 – 2006 онд хэрэгжүүлэх ИДЭ-тэй тэмцэх үндэсний шинэчилсэн хөтөлбөр, түүний хүрээнд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх үндэсний судалгааны дүн, зэрэг үндэсний хэмжээнд хийгдсэн бусад судалгааны дүнг ашиглана.

Үйл ажиллагаа:

  1. Үр дүн:Хөтөлбөр хэрэгжүүлсэнээр анх тавьсан зорилго, зорилтод хүрсэн эсэх, зорилго ба үр дүн хоорондын харилцан уяалдаа холбоог үнэлэх
  2. Үр ашиг ба ач холбогдол: Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ба түүний үр дүнгийн харилцан уялдаа холбоог цаг хугацаа, тоо болон чанарын үзүүлэлтээр харьцуулан дүн шинжилгээ хийнэ.
  3. Үр нөлөө: Хөтөлбөр хэрэгжүүлсэнээр хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт гарсан эерэг ба сөрөг үр нөлөөг илрүүлэх
  4. Холбоо хамаарал: Хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго зорилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь Монгол улсын засгийн газраас авч хэрэгжүүлж буй хөгчлийн бодлого, стратеги болон Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд оруулсан хувь нэмэр, харилцан уялдаа холбоо, хамаарлыг илрүүлэх үнэлгээ дүгнэлт өгөх.
  5. Тогтвортой байдал: Хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа Монгол улсын засгийн газар донор байгууллагын техникийн болоод санхүүгийн дэмжлэггүйгээр ИДЭ-ээс бүрэн ангижрах хүртэл тогтвортой үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх чадавхи бүрдсэн эсэхэд дүн шинжилгээ хийж үнэлгээ дүгнэлт өгнө.

Гарах үр дүн: ИДЭ-тэй тэмцэх үндэсний 2 дахь шатны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр дүн, үр ашиг ба ач холбогдол, үр нөлөө болон тогтвортой байдлын асуудлаар үнэлгээ дүгнэлт өгсөн тайлан гарна.

Санхүүжүүлэгч байгууллага: НҮБ-ын Хүүхдийн сан

Төсөв: 

Хамтран ажиллагчид: ЭМЯ, ХХААЯ