Он: 2006
Зорилго: Улаанбаатар хотын зарим өрхийн эмнэлгүүдэд эмч, ажилтнуудыг нь сургах замаар нээлттэй, ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг дээшлүүлж, хүнд суртал, чирэгдэл үүсч байгаа нөхцлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа нэвтрүүлэх
Зорилт:
- Сонгогдсон өрхийн эмнэлгүүдийн нээлттэй, ил тод, ёс зүйтэй, хариуцлагатай, шуурхай, соёлч боловсон үйлчилгээний одоогийн байдал болон хүнд суртал, чирэгдэл үүсч буй нөхцлийг илрүүлэх
- Илэрсэн дутагдал, доголдлыг арилгах арга замыг төлөвлөж хэрэгжүүлэх, ингэхдээ тухайн байгууллагын ажилчдын шууд оролцоог хөхиүлэн дэмжих
- Энэ үйл ажиллагааг тогтмолжуулахын тулд тухайн өрхийн эмнэлгүүдийн үйлчлүүлэгч, олон нийтээс гадна дүүргүүдийн захиргааг татан оролцуулж дэмжиж, хяналт тавьдаг болгох зорилгоор сургалт явуулах
Үйл ажиллагаа:
- Дүүрэг тус бүрээс 2 өрхийн эмнэлгийг сонгох
- Өрхийн эмнэлгүүдийн ажилчдын дунд өөрийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх ярилцлагыг удирдамжийн дагуу явуулах
- Үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагаанд ажиглалт, дүн шинжилгээ хийх замаар бэрхшээл, доголдлыг илрүүлэх.
- Илэрсэн дутагдал, доголдлыг арилгах арга замыг төлөвлөж хэрэгжүүлэх
- Үйлчлүүлэгчдийн дунд ярилцлага зохион байгуулах, сэтгэл ханамжийн судалгаа авах
- Дүүргүүдийн удирдлагад хамтран боловсруулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь болон энэ туршлагыг бусад өрхийн эмнэлгүүдэд нэвтрүүлэхэд удирдлагын дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээлэл өгөх
- Үйл ажиллагаа тус бүрээр хяналт тавьж, төлөвлөгөөг эргэн нягтлах, дүгнэх
- Төслийн үйл ажиллагааг дүгнэж тайлан бичих
Гарах үр дүн:
- Сонгогдсон 12 өрхийн эмнэлэгт нээлттэй, ил тод байдал, эмч ажилчдын хариуцлага, ёс зүй, хүнд суртал, шуурхай, соёлч боловсон үйлчилгээний одоогийн байдал, тэдгээрийг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрогдож, хэрэгжинэ.
- Үүнийг хэрэгжүүлэхэд тэдгээр өрхийн эмнэлгүүдийн ажилчид, үйлчлүүлэгч, орон нутгийн удирдлагын хамтын ажиллагаа сайжирна.
- Үйл ажиллагааныхаа ёс зүй, хариуцлагын алдаа дутагдлыг өөрсдөө илрүүлж, түүнийг арилгахад багаар ажиллах арга барилд суралцана.
- Энэ туршлага нь хямд төсөр, энгийн учраас орон нутгийн засаг захиргааны байгууллагаар нь дамжуулан бусад өрхийн эмнэлгүүдэд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ.
- Эцсийн үр дүнд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж сайжирч, байгууллагын өөрөө хөгжих чадвар бүрдэнэ.
Санхүүжүүлэгч байгууллага: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Төсөв: 2000000 ₮
Хамтран ажиллагчид: “Конвер” өрхийн эмнэлэг