Жил: 2004
Зорилго: Үндэсний Нөхөн Үржихүйн хөтөлбөрт зориулан арга хэрэгслийн цомог боловсруулж техникийн туслалцаа үзүүлэх

Зорилт:

  1. Удирдлагын заавар болон хөтөлбөрийг дэмжих материал боловсруулж  Үндэсний Нөхөн үржихүйн хөтөлбөрт техникийн туслалцаа үзүүлэх
  2. Нөхөн Үржихүйн хөтөлбөрийн удирдлагуудад сургалт явуулах

Үйл ажиллагаа:

  1. НЭМ, эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр урьд нь хийгдсэн баримт материал болон бусад хөтөлбөрүүдийг дахин хянах
  2. Хамтран ажилладаг аймаг, дүүрэг, сум, багийн одоогийн удирдлагын ажлын гүйцэтгэлээс  мэдээ баримт цуглуулж дүн шинжилгээ хийх
  3. Шийдвэр гаргагчид ба хамтрагчдын эргэх холбоо бүхий Нөхөн Үржихүйн хөтөлбөрт зориулсан удирдлагын арга хэрэгслийн цомгийг боловсруулах
  4. Нөхөн Үржихүйн Хөтөлбөрт зориулан удирдлагын сургалтын материалаар хангахад туслалцаа үзүүлэх
  5. Нөхөн Үржихүйн хөтөлбөрийн удирдагч нарт зориулан сургалт явуулж сургалтын материалаар хангах
  6. Нөхөн Үржихүйн хөтөлбөрт зориулан удирдлагын сургалт зохион байгуулж, хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх

Үр дүн:

  1. Нөхөн Үржихүйн Эрүүл Мэндийн Удирдлагын арга хэрэгслийн цомгийг боловсруулсан.
  2. Сургалтын материал боловсруулж, сургалт зохион байгуулсан.
  3. Сургагч багш нарт сургалт зохион байгуулсан.

Санхүүүжүүлэгч байгууллага: НҮБ-ийн Хүн Амын Сан

Төсөв: US$ 7900

Хамтрагч байгууллага: ЭМЯ, Хүн ам зүйн хөтөлбөрийн удирдлагын Олон Улсын зөвлөл, Малайзад төвтэй Олон Улсын Төрийн бус байгууллага