Он: 2006
Судлаачид: Б. Машбадрах MD, С. Төгсдэлгэр НЭМ-ийн магистр, Б. Хонгорзул НЭМ-ийн магистр, Б. Төмөрбат НЭМ-ийн магистр.
Зорилго: ДЭМБ-ын ТХСК-ийн Монгол улс дахь хэрэгжилтийг үнэлэх, үнэлгээний дүн, зөвлөмжүүдийг олон нийт, хэрэгжүүлэгч байгууллагууд болон шийдвэр гаргагч нарын сонорт хүргэх
Зорилт:
- Тамхины хяналттай холбоотой үндэсний хууль тогтоомж, бодлого хөтөлбөрүүд ТХСК-ийн зорилт, үндсэн зарчмуудтай хэр нийцэж байгааг үнэлэх
- Тамхины сурталчилгааг хориглох талаар ТХСК-ийн заалтуудын хэрэгжилтийг үнэлэх
- ТХСК-ийн хэрэгжилтийг сайжруулах талаар стратегийн зөвлөмж боловсруулах
- Судалгааны дүнг олон нийт болон шийдвэр гаргагчдад түгээх
Үйл ажиллагаа:
- Тамхины хяналттай холбоотой 29 хууль болон бодлогын баримт бичгүүдэд тойм хийж, ТХСК-ийн зорилт, үндсэн зарчим, заалттай хэр нийцэж байгааг тогтоосон.
- Сонин хэвлэл болон телевизийн нэвтрүүлгүүдийг хянах замаар тамхины сурталчилгааг хориглосон хуулийн заалтуудын хэрэгжилтийг үнэлсэн.
- УИХ-ын 12 гишүүнээс тамхины хяналтын талаарх бодлогын хэрэгжилт, түүнийг сайжруулах арга замын талаар ярилцлага авсан.
Гарах үр дүн:
Санхүүжүүлэгч байгууллага: Канадын тамхины хяналтын эрдэм шинжилгээний хүрээлэн
Төсөв: US$9,000
Partners: nil