Австрийн Залцбург хотноо зохион байгуулагддаг Open Medical Institute байгууллагын залуу эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах хөтөлбөрийн 2026 оны III ээлжийн семинарын бүртгэл хийгдсээр байна. Мөн 2027 оны семинарууд ч зарлагдсан тул бүртгүүлэх боломжтой. 40 хүртэлх насны, маш сайн англи хэлтэй (IELTS, TOEFL-ийн хүчинтэй гэрчилгээ шаардана) сонирхсон хүмүүс 2026.01.31-нээс өмнө амжиж бүртгүүлснээр семинарын сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.
OMI бүх семинарын бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх ба анхлан бүртгүүлэхийн тулд
- openmedicalinstitute.org холбоосоор нэвтрэн цахим системд бүртгүүлж өөрийн профайл дотор шаардлагатай мэдээлэл, материалаа бүрэн татан оруулна. IELTS, TOEFL-ийн хүчинтэй гэрчилгээтэй бол “Other Documents” гэсэн хэсэгт гэрчилгээгээ татаж оруулна. Материал бүрэн бус байвал өрсөлдөөнөөс шууд хасагдана.
- Өөрийн бүртгэлээ хийж дуусаад Seminars хэсэгт нэвтрэн орж сонирхсон сэдвээ сонгож Apply товчийг дарж семинартаа бүртгүүлнэ (жилд 4 семинарт бүртгүүлж болно).
2026 оны III ээлжийн дараах семинарын бүртгэл 2026 оны 5-р сарын 31-нд хаагдана. Үүнд:
- Cardiology (10-р сарын 4-10)
- Oncology B: Thoracic, and Head and Neck Cancers (10-р сарын 11-17)
- Medical Leadership (10-р сарын 25-31)
- Pediatric Endocrinology and Diabetes (11-р сарын 1-7)
- Ophthalmology (11-р сарын 8-14)
- Bone and Joint Surgery (11-р сарын 15-21)
- Adolescent Medicine (11-р сарын 22-28)
- Pediatric Infectious Diseases (12-р сарын 6-12)
- Clinical Research Methods (12-р сарын 13-19)
Дэлгэрэнгүй мэдээллийг www.openmedicalinstitute.org, www.mphpa.com хаягаар орж үзэх боломжтой бөгөөд асууж тодруулах зүйл байвал 99090741 дугаарын утас, эсвэл mongolia@openmedicalinstitute.org хаягаар холбогдоно уу.
Эхлээд вебсайтаас мэдээллүүдтэй сайтар танилцаад зөвхөн тодруулах зүйлсээ асууна уу.
Жич: OMI MEX нь зөвхөн Латин Америкийн бүс нутгийн улс орнууд, OMI Vietnam нь Зүүн өмнөд Азийн бүс нутгийн улс орнуудад зориулсан тул манай орон эдгээр бүсийн семинарт хамрагдахгүйг анхаарна уу.

