Австрийн Залцбург хотноо зохион байгуулагддаг Open Medical Institute байгууллагын залуу эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах хөтөлбөрийн 2026 оны семинарын бүртгэл хийгдэж байна. 40 хүртэлх насны, маш сайн англи хэлтэй (IELTS, TOEFL-ийн хүчинтэй гэрчилгээ шаардана) сонирхсон хүмүүс 2025.10.31-нээс өмнө амжиж эхний 13 семинарт бүртгүүлснээр сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.
OMI бүх семинарын бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх ба анхлан бүртгүүлэхийн тулд- openmedicalinstitute.org холбоосоор нэвтрэн цахим системд бүртгүүлж өөрийн профайл дотор шаардлагатай мэдээлэл, материалаа бүрэн татан оруулна. IELTS, TOEFL-ийн хүчинтэй гэрчилгээтэй бол “Other Documents” гэсэн хэсэгт гэрчилгээгээ татаж оруулна. Материал бүрэн бус байвал өрсөлдөөнөөс шууд хасагдана.
- Өөрийн бүртгэлээ хийж дуусаад Seminars хэсэгт нэвтрэн орж сонирхсон сэдвээ сонгож Apply товчийг дарж семинартаа бүртгүүлнэ (жилд 4 семинарт бүртгүүлж болно).
| № | Seminar title | Seminar date | Deadline for applications |
|---|---|---|---|
| 1 | Pediatric Allergy, Immunology , and Rheumatology | Jan 18–24 | 2025-10-31 |
| 2 | Trauma and Emergency Surgery | Jan 25–31 | |
| 3 | Otolaringology | Feb 1–7 | |
| 4 | Pediatric Hematology and Oncology | Mar 15–21 | |
| 5 | Oncology A: Gastrointestinal Cancers | Mar 22–28 | |
| 6 | Family Medicine | Mar 29–Apr 4 | |
| 7 | Rehabilitation Medicine | Apr 12–18 | |
| 8 | Dermatology | Apr 19–25 | |
| 9 | Economic Evaluation in Healthcare | Apr 26–May 2 | |
| 10 | Neurology | May 3–9 | |
| 11 | Pathology | May 10–16 | |
| 12 | Anesthesiology and Intensive Care | May 17–23 | |
| 13 | Internal Medicine | May 24–30 | |
| 14 | Maternal and Infant Health | May 31–Jun 6 | 2026-01-31 |
| 15 | Psychiatry | Jun 7–13 | |
| 16 | Obstetrics and Gynecology | Jun 14–20 | |
| 17 | Otology and Temporal Bone Surgery | Jun 21–27 | |
| 18 | Public Health Strategy | Jun 28–Jul 4 | |
| 19 | Cardiac Surgery | Jul 5–11 | |
| 20 | ESU Master Class in Urology | Jul 12–18 | |
| 21 | Global Health: Vector-Borne Diseases | Aug 23–29 | |
| 22 | Pediatric Palliative care | Aug 30–Sep 5 | |
| 23 | Infectious Diseases | Sep 6–12 | |
| 24 | Diagnostic Imaging | Sep 13–19 | |
| 25 | Neurosurgery (Spine) | Sep 20–26 | |
| 26 | Lipid Metabolism and Atherosclerosis | Sep 27–Oct 3 | |
| 27 | Cardiology | Oct 4–10 | 2026-05-31 |
| 28 | Oncology B: Thoracic, and Head and Neck Cancers | Oct 11–17 | |
| 29 | Medical Leadership | Oct 25–31 | |
| 30 | Pediatric Endocrinology and Diabetes | Nov 1–7 | |
| 31 | Ophthalmology | Nov 8–14 | |
| 32 | Bone and Joint Surgery | Nov 15–21 | |
| 33 | Adolescent Medicine | Nov 22–28 | |
| 34 | Pediatric Infectious Diseases | Dec 6–12 | |
| 35 | Clinical Research Methods | Dec 13–19 |
Дэлгэрэнгүй мэдээллийг www.openmedicalinstitute.org, www.mphpa.com хаягаар орж үзэх боломжтой бөгөөд асууж тодруулах зүйл байвал 99090741, 88806622 дугаарын утас, эсвэл mongolia@openmedicalinstitute.org хаягаар холбогдоно уу.
Эхлээд вебсайтаас мэдээллүүдтэй сайтар танилцаад зөвхөн тодруулах зүйлсээ асууна уу.Жич: OMI MEX нь зөвхөн Латин Америкийн бүс нутгийн улс орнууд, OMI Vietnam нь Зүүн өмнөд Азийн бүс нутгийн улс орнуудад зориулсан тул манай орон эдгээр бүсийн семинарт хамрагдахгүйг анхаарна уу.

