“ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөрийн Хяналт үнэлгээний  төсөл

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Оном сан, нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төв, Швейцарь улсын Новартис сан болон бусад олон талууд хамтран “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зорилго нь цусны даралтын тусламж үйлчилгээг (урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, эмчилгээ, менежмент) анхан шатны эрүүл мэндийн байгууллагын…

Read More

“МОНГОЛ УЛСАД НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ”

Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийг 2015-2019 онд 10 аймаг болон Улаанбаатар хотын 3 дүүргүүдийг хамруулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зорилго нь төрөөс олон нийтэд үзүүлдэг үйлчилгээ, бусад шаардлагатай хэрэгцээг зохистой хэмжээнд хүргэхтэй холбоотой асуудлаар иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс төрд хариуцлага тооцох, мөн хариуцан тайлагнах үйл явцыг сайжруулах,…

Read More

“Нярайн тусламж, үйлчилгээ” сургалт

Он: 2009 Зорилго: Монголын нярайн эмч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх Зорилт: Зальцбургийн олон улсын анагаахын семинарыг Монгол улсад зохион байгуулах Нярайн тусламж, үйлчилгээний олон улсын тэргүүн туршлагыг хөдөө орон нутгийн болон нийслэлийн нярайн эмч нартай хуваалцах Үйл ажиллагаа: АНУ-ын Колумбын их сургуулийн 2 профессорын илтгэлүүдийг Монгол хэл рүү орчуулж бэлтгэх Нярайн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлаар эмнэлзүйн 5…

Read More

Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох ухуулга нөлөөллийн ажил

Он: 2009 Зорилго: Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг эх үүсвэрийг бий болгох эрх зүйн орчин бүрдүүлэх талаар ухуулга, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах Зорилт: Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын хоёр хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэхийн ач холбогдлын талаар шийдвэр гаргагч нарыг нотолгоо, мэдээллээр хангах Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын хоёр хувийг…

Read More

ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний үйлчилгээг сурталчлах багцыг боловсруулах

Он: 2008-2009 Зорилго: ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний сурталчилгааны багцыг боловсруулах замаар 2008-2009 оны кампанит ажлыг дэмжих Зорилт: ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний лого, уриа, зорилтот хүн амын хувь хүний зан үйлд эерэг өөрчлөлт гаргахад чиглэсэн мэссэжүүд боловсруулах Эрүүл мэндийн газар, нэгдлүүдийн хөтөлбөрийн зохицуулагч, эмч нар зэрэг оролцогч талууд ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн…

Read More

Өрхийн эмнэлгээр дамжуулан сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцуулах чадвар олгох

Он: 2008-2009 Зорилго: Өрхийн эмнэлгээр дамжуулан сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцуулах чадвар олгох Үйл ажиллагаа: Захын гэр хорооллын нутаг дэвсгэрт үйлчилдэг ЧД-ийн 8,15-р хорооны “Шижэд дүг”, “Энэрэнгүй сэтгэл”, БЗД-ийн “Андсайхан” өрхийн эмнэлгүүдэд сургалтын өрөө байгуулж тохижуулах Өрхийн эмнэлгийн эмч, сувилагчдыг сургагч багшаар бэлтгэх Сэтгэцийн өвчин, эмгэгтэй хүмүүсийг асран халамжилдаг гэр бүлийн хүмүүст сургалт явуулах Сэтгэцийн өвчин,…

Read More

Монголын НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын ажилтнуудын ХДХВ/ДОХ-ын талаарх суурь судалгаанд дүн шинжилгээ хийж, тайлан бичих

Он: 2008 Зорилго: НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын сургалтын стратегийг үр дүнтэй төлөвлөх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох Зорилт: Монголын НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын ажилтнуудын БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадлын өнөөгийн байдлыг үнэлэх НҮБ-ын ажилтнуудын БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээллийн хэрэгцээг тогтоох Үйл ажиллагаа: Экселд оруулсан цуглуулсан мэдээг SPSS11.0 програмд шилжүүлэн хувиргаж, мэдээг шалгаж цэвэрлэх Мэдээнд дүн шинжилгээ хийж, мэдлэг, хандлага, зан үйлийн үзүүлэлтүүдийг…

Read More

Монгол улсад бэлгэвчийн цогц хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээний шуурхай үнэлгээ

Он: 2007-2008 Зорилго:  Монгол улсад бэлгэвчийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага, нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тогтоох Зорилт: Эрэгтэй, эмэгтэй бэлгэвчийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг оролцогч талуудыг тодорхойлох, оролцуулах Манай улсын бэлгэвчийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааны өнөөгийн байдлын зураглалыг гаргах Бэлгэвчийн хэрэглээг дэмжиж байгаа болон хязгаарлаж буй хүчин зүйлсийг тогтоох Бэлгэвчийн цогц…

Read More

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ухуулга нөлөөллийн ажил

Он: 2007-2008 Зорилго:  Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад шийдвэр гаргагч нарын дэмжлэгийг авах Зорилт: Эрүүл мэндийн зурагтай анхааруулгыг янжуур тамхины сав, баглаа боодолд тавих талаар шийдвэр гаргагч нарт зөв мэдээлэл хүргэж, хандлагыг нь өөрчлөх 100% тамхигүй орчин бүрдүүлэх, тамхины зар сурталчилгааг хориглох талаар шийдвэр гаргагч нарт зөв мэдээлэл хүргэж, хандлагыг нь өөрчлөх Үйл ажиллагаа: Янжуур…

Read More

“Олон нийтийн хэрэгцээг оролцооны аргаар үнэлэх нь” сэдэвт сургалтыг Монголын ДОХ-той тэмцэх үндэсний сантай хамтран төрийн бус байгууллагуудад явуулах

Он: 2007 он Зорилго: 3 өдрийн сургалтаар оролцогчид хөтөлбөрийг боловсруулах үйл явцын хэсэг болох тэдний хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгцээг тодорхойлоход туслах арга барил, чадвар эзэмшиж, гарын авлагаар хангагдана. Сургалтын үеэр оролцогчид БЗДХ, ДОХ/ХДХВ-д хамаарах асуудлуудыг судлах, бэлгийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, хамтын ажиллагааг дэмжих үйл ажиллагаа болон хөтөлбөр боловсруулж, хэрэгцээг тодорхойлоход олон нийтийн оролцоо үнэтэй хувь нэмэр…

Read More